Та бүхэнд Энграм англи хэлний сургуулийн 11 дэх хичээлийн жилийн баярын мэнд хүргэж бидний өнөөдрийн ололт амжилтад хүргэсэн манайд суралцан төгссөн, одоо суралцаж буй бүх оюутнууд, байнгын түнш байгууллагагууд түүнчлэн манайд ажиллаж байсан мөн одоо ажиллаж байгаа үе үеийн шилдэг гадаад болон дотоод багш ажилтнууддаа талархаж байгаагаа илэрхийлье.
Мэдээллийн гэх энэ эрин зуунд Монгол улсад төдийгүй дэлхий нийтээр англи хэл нь дэлхий нийтийн даяарчлалын хэл болохыг хүлээн зөвшөөрч англи хэл сурах сонирхол асар их болсоноор сургалтын заах арга, ном сурах бичиг, сургалтын хөтөлбөр технологи маш хурдацтай улам боловсронгуй болон хөгжиж байна. Англи хэлний сургууль буюу манайхны нэрлэдэгээр сургалтын төвүүд нь их дээд сургуулиудаас зорилго чиглэл статусаараа ялгаатай хэдий ч зарим Англи хэлний сургуулиуд сургалтын арга технологиор илт давуу болж хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй олон мянган чадалтай боловсон хүчин бэлтгэдэг болоод байна. Өнгөрсөн жилүүдэд боловсорлын салбарт англи хэлний мэргэжлийн боловсорлын цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага болон өргөжин хөгжихийн төлөө уйгагүй ажилласан манай гадаад, дотоодын багш, ажилтнyyдын уйгагүй нөр их хөдөлмөрийн үр дүнд төгсөгчид маань тив алгасан суралцах, эх орондоо гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллах мөн англи хэлний мэдлэгээ ашиглан аж амьдралаа дээшлүүлэх чадвартай болж байна.
Англи хэл таны боловсролын хүрээг тэлж , бизнесийг өргөтгөж, өөртөө болон бусдад хөрөнгө оруулах эхлэл чинь болж, цаг хугацаатай уралдан таныг тив дамнан боловсрол эзэмших түлхүүр чинь болж чадна.
Та бүхнийг өөрийгөө хөгжүүлж, англи хэлний сайн боловсрол эзэмшин ажил хэрэгч ертөнцөд дэлхийн хэлээр чөлөөтэй харилцаж, амьдралдаа ашиглан дэвжихэд тань бид хичээнгүйлэн тусалж, зөвлөж, үйлчилж байх болно.
Хүндэтгэсэн,
Н. Мөнхцэцэг
Энграм англи хэлний сургууль нь 2000 онд байгуулагдсанаас хойш 11 жилийн хугацаанд англи хэлний сургалтын чанарыг олон улсын стандартад хүргэх, орчин үеийн англи хэл заах шилдэг аргыг байнга нэвтрүүлж байх зорилгоор сургалтын хөтөлбөрөө өөрчлөн боловсруулж, шинэчилж ирлээ.
Шинэ хөтөлбөр нь урд жилүүдийнхээс дунд буюу Intermediate, дээд дунд – Upper Intermediate түүнчлэн iBT TOEFL бэлтгэл ангийн хөтөлбөр дээр нэлээд өөрчлөгдсөн бөгөөд ерөнхий англи хэлний оюутнуудын хувьд TOEFL- ийн ангийн оюутнуудын адил IT training, online програмыг ашиглан хэлний чадвараа сайжруулах боломжоор хангагдсан байгаа.
Шинэ хөтөлбөрийн дагуу энэ хичээлийн жилд доорхи сургалтуудад элсэлт авч байна:
Part time, Full time ээлжээр:
3 долоо хоногоос 1 жилийн хугацаанд хамрагдан суралцах боломжтой.
Энэхүү шинэ хөтөлбөрийн дагуу манайд суралцаж буй болон шинээр элсэх оюутнууд нь өмнөх ангийн төвшний шалгалтын үзүүлэлтэд бүрэн хүрсэн байх шаардлагатай ба энэ тухай мэдээллийг 321948 утсаар холбогдон эсхүл Сургалт үзүүлэлт хугацаа төлбөр хэсгээс үзэж танилцана уу.