Сэтгэгдэл

G Manduhai...

Engram helnii tuvd 2 sar sursan.Bagsh nariin zaah arga baril bolon zan aash mash ih taalagdsan.Suraltsah orchin tehnik tehnology sain.Ene tuvd sursnaa...

Saruul...

Nadad Engram angli helnii surguuli ih taalagddag....

Bebe...

Sain bn uu Engramiin bgsh nartaa ene udriin mend hurgey.Ta nartai hairtai shuu manai surgaltiin tuv nadad mash ur uguujtei lag surguuli shig sanagddag...

Khongorzul...

I come to Engram to improve my English which was poor and am really impressed by the quality and organization of the academic work.I am confident that...

Асуулт, хариулт

  1. ENGRAM-ийг төгссөн гэсэн certificate авч болдог уу?

    Болно. Бид европ стандартын дагуу тухайн оюутны англи хэлний төвшинг A1, A2, B1, B2, C1, C2 гэсэн стандартаар ангилан тогтоосон certificate олгох ба манай төгсөгчид энэхүү certificate–ийг гадаадын их сургууль, элчингийн ярилцлага гэх мэт өөрийнх нь англи хэлний төвшинг батлан үзүүлэх баримт бичиг болгон хэрэглэдэг.
  2. Танайд гадаад багшийн заах цаг хэр их вэ?

    Манай сургалтын хөтөлбөрийн дагуу A1 буюу анхан төвшиний ангид гадаад багш 7 хоногт 1-2 удаа буюу 2-4 цаг заадаг бөгөөд анги дээшлэх бүр гадаад багшийн заах цаг 2-4 цагаар нэмэгддэг.
  3. Танайд элсэхэд өгдөг тест төлбөртэй юу?

    1. Placement test – ийг мягтар гариг бүрийн 10:00, 15:00 цагуудад төлбөргүйгээр авдаг ба бусад өдрүүдэд төлбөртэй. General English course=2.000
    2. Pre-TOEFL, iBT TOEFL= 5.000
  4. Би одоо 11-р анги төгсөх гэж байгаа англи хэл дээрээ 80-аас дээш оноо авдаг, гэхдээ англи хэлээр суурилсан сургуульд орох учраас ЕШ-нд бэлтгэх сургалтанд сурах хэрэгтэй байх, юу гэж зөвлөх вэ?

    Жил бүрийн хавар манай сургууль ЭЕШ бэлтгэх ангийг нээдэг бөгөөд энэ ангид орохыг хүссэн суралцагч нь төвшин тогтоох шалгалт өгөөд 10 долоо хоногийн 90 цагийн хичээлд суух боломжтой юм. Энэ ангид сууснаар англи хэлний дүрмийн үндсэн мэдлэгүүдийг олж, үгийн сангаа баяжуулж, сонсох бичих чадвар дээшлэхээс гадна элсэлтийн шалгалтан дээр ажиллах үндсэн аргачлалд суралцах юм. Ер нь манай хүүхдүүд цагий нь тулгаж байж шалгалтанд бэлтгэх гээд байдаг дутагдалтай. Тиймээс эртнээс цаг алдалгүй бэлтгэхийг зөвлөх байна.
  5. Англи хэлийг 4-р ангиасаа хойш л үзлээ. Шалгалт өгөхөөр анхан шатнаас хэтрэхгүй юм. Яаж сурах нь зөв бэ?

    Энд хэд хэдэн шалтгаан байгаа гэж бодож байна. Ер нь манай сургалтын системийн гажуудал, суралцагсад та бүгдийн сурах идэвхи чармайлт, багш нарын хэлний мэдлэгийн төвшин, заах арга барил гээд их олон хүчин зүйлс энд нөлөөлдөг. Хамгийн товч бөгөөд ерөнхий хариулт гэвэл, хэл эзэмших үндсэн дөрвөн чадварыг цогцоор нь зэрэг эзэмших хэрэгтэй байдаг. Ер нь энэ талаар цогц дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай сургуулийн багш нарт хандаж болох юм.
  6. Орчуулгын ангид орохын тулд ямар төвшний мэдлэгтэй байх хэрэгтэй вэ?

    Манай Advanced буюу дээд төвшний ангийг амжилттай төгссөн эсвэл түүнтэй тэнцэх англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Учир нь сургалтын нийт цагийн 50% илүү нь дадлага хийхэд зориулагдах тул хэрэв таны найруулга зүй, дүрэм, сонсгол, унших чадвар дээд төвшинд хүрээгүй бол танд хүнд байх болно.
  7. Танай төв байгуулагдаад хэдэн жил болж байна?

    Манай төв байгуулагдаад 11 жил болж байна.
  8. Манай охин дараа жил 11 төгсөнө, одооноос англи хэл сайн сурвал төгсөөд гадаадын коллежид суралцах хэмжээний англи хэлтэй болж чадах болов уу?

    Хугацаа бага байна гэж хэлэх байна. Гэхдээ хичээвэл бүтэхгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Англи хэлний үндсэн суурь байгаад одооноос хичээвэл хэлний төвшин дээшилж бололгүй яах вэ. Манай сургууль дээр богино хугацаанд хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан эрчимжүүлсэн, хагас эрчимжүүлсэн сургалтууд хичээллэж байгааг энэ дашрамд хэлэх байна.
  9. Кино үзүүлдэг анги байдаг гэсэн, мэдээлэл хаанаас авах вэ?

    Тиймээ, манай сургууль ерөнхий англи хэлний сургалтуудад англи хэл дээр кино үзүүлдэг төдийгүй  Movie & speaking CLUB – тай бөгөөд өөртөө итгэлтэй, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй хүмүүст зориулан явуулдаг. Энэ тухай мэдээллийг  энэхүү вэб сайтын Movie & speaking CLUB хэсгээс болон 321948 утсаар холбогдон манай боловсролын зөвлөхүүдээс авах боломжтой.
  10. Танай төвд сурахын тулд төвшин тогтоох шалгалт заавал өгөх шаардлагатай юу?

    Тийм. Учир нь төвшин тогтоох тест өгснөөр таны аль төвшинөөс сурах нь тодорхой болох бөгөөд шалгалт өгөөгүйгээс таньд амархан ч юмуу эсвэл хэт хэцүү байж болох талтай. Урьд англи хэл огт үзэж байгаагүй хүн анхан шатнаас сурах бөгөөд төвшин тогтоох шалгалт өгсний шалгалт өгөх шаардлагагүй.
  11. Танай сургалтын төвд сурахад насны хязгаартай юу?

    Насны хязгаар байхгүй.
  12. Бүртгүүлсэн хүн төлбөрийг ямар хэлбэрээр, хэзээ төлөх вэ?

    Бэлнээр болон манай сургуулийн дансанд төлж болно. Хичээл эхлэхээс өмнө 3-5 хоногийн өмнө гэрээ байгуулж төлбөрөө төлнө.
  13. Танайд ямар багш нар хичээл заадаг вэ?

    Мэргэжлийн англи хэлний америк болон монгол TOEFL-ийн 600-гаас дээш оноотой багш нар хичээл заана.
  14. Ерөнхий шалгалтын сургалт ямар хугацаатай вэ?

    EШ-ийн бэлтгэл 1 сар буюу 4 долоо хоног, 1жил буюу 33 долоо хоногоор бэлтгэх сургалтууд байдаг. Манай сургуулийн туршлагаас харахад хэрэв та Англи хэлээр суурь болгон ЕШ бэлтгэхээр зорьж байгаа бол аль болох эрт эхлэх хэрэгтэй ба дор хаяж 4 сарын өмнөөс сургалтанд хамрагдах нь зүйтэй.
  15. Гадаадын их дээд сургуулиудад сургадаг уу?

    АНУ-ын Калифорнийн их сургууль болон Английн Лондон хотод хэлний бэлтгэлд сургана.